MENOPAUSE - Цэвэршилт

45,000₮
Хүргэлттэй

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжигч Доктор Жен Гунтер бестселлер болсон “Үтрээний Библи” номоороо хувьсгал хийсэн шигээ цэвэршилтийн талаар тогтсон мугуйд төөрөгдөл, буруу ойлголтуудыг зоригтойгоор сөрөн зөвхөн хатуу баримт, бодит шинжлэх ухаан, түүхэн сонирхолтой дүрслэл болон шинжээчдийн зөвлөгөөгөөр дамжуулан танд илүү их мэдлэг, боломжийг олгож байна. 

Цэвэршилтийн талаар урьдчилан тааварлах боломжтой цорын ганц зүйл нь түүний урьдчилан тааварлах боломжгүй байдал юм. Ижил хоёр тохиолдол гэж хэзээ ч байдаггүй. Өргөнөөр дэлгэрсэн худал мэдээллийн хүчин зүйлс, судалгааны хомстол, эмэгтэйчүүдийн биетэй холбоотой ичих соёл. Эмэгтэйчүүд цэвэршилтийн шилжилтийн үед болон дараа нь тэдэнд юу тохиох тал дээр итгэлтэй бус байдагт гайхах зүйлгүй. 

Цэвэршилт бол өвчин биш - харин бэлгийн бойжилтын нэгэн адил төлөвлөгдсөн өөрчлөлт. Хүмүүсийг таагүй шинж тэмдэг, хоорондоо зөрчилдөөнтэй хэт олон мэдээлэл дунд зөнд нь үлдээхийн оронд бэлгийн бойжилтын нэгэн адил тэднийг ирэх жилүүдэд юу хүлээж буй талаар ойлголттой болгох нь зүйтэй.

Илэн далангүй, сонирхолтой бөгөөд итгэл найдвар төрүүлсэн бодит мэдээллээр баян “Цэвэршилтийн тунхаг” ном нь танд зайлшгүй мэдэх ёстой бүхий л зүйлсийг нээх зорилгоор эмэгтэйчүүдийг үзэн ядах үзлийг илчилж, цэвэршилтийн талаарх хэт төөрөгдүүлсэн дараах ойлголтуудыг дэнсэлнэ:

Цэвэршилтийн шилжилтийн үе * Халуу оргин улайх * Зүрх, судасны эрүүл мэнд * Нойргүйдэл * Секс ба сэрэл * Сэтгэл гутрал ба сэтгэл санааны өөрчлөлт * Арьс ба үсний асуудал * Эмчилгээний хуучирсан арга барил * Хөхний эрүүл мэнд * Жин ба булчингийн масс * Бусад олон асуудал! 

Чимээгүй явсан он жилүүд, буруу тогтсон соёл, хэвшлийг баллуурдсан энэхүү чухал ач холбогдолтой ном - цэвэршилтийг хэрхэн туулах, амьдралын чанараа хэрхэн дээшлүүлэх боломжуудыг нээн, хувьсгал хийх болно!   

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл