Inner For Man cleanser (Эрчүүдийн хөөсөн саван)

Innergarm Series

Inner For Man cleanser (Эрчүүдийн хөөсөн саван)

62,500₮
Хүргэлттэй
Дэлгэрэнгүй

Эрчүүдийн хөөсөн саван нь элдэв нян, бактери устгаж, арьсыг гүн цэвэрлэж, чийгшүүлж, pH балансыг тэнцвэржүүлж, үрэвсэл үүсэхээс сэргийлнэ. Эрчүүдийн эмзэг хэсгийн ариун цэвэр, эрүүл ахиугаас эмэгтэйчүүдийн үтрээний эрүүл мэнд шууд хамаардаг. 

Ихэнх эрчүүд гадна талаас нь угааснаа угаасан гэж ойлгодог бол хөвчний арьсыг шамлаж угаагаагүй бол энэ дутуу угаасан буюу нян үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, хөвчний арьсан дор байх смегма гэх бодис асар ихээр  хуримтлагддаг.

СМЕГМА нь бэлэг эрхтнийг чийглэж өгдөг байгалийн тос. Энэ тос хуримтлагдснаар шодой эвгүй үнэртэй болох, хөвчний арьсны цаана их хэмжээний нян агуулагдаж, өсөн үржих нөхцлийг бүрдүүлдэг. Мөн үүнээс гадна улайлт үүсэх, тээрхий хавдах шинж тэмдэг илэрдэг байна.

"Ихэнх эрчүүд бэлэг эрхтнээ шамлаж угаадаггүйгээс эвгүй  үнэртэй болж, бэлгийн замын өвчлөлийг өөрөө ч мэдэлгүй бэлгийн хамтрагчдаа тараадаг гэдгээ мэддэггүй. Харин бага насны эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтний арьсыг шамлаж угааж болдоггүй. Энэ нь тээрхийг гэмтээх, өвдөлт үүсгэх, хавдуулах эрсдэлтэй байдаг.

Төмсөг болон салтаа нь их хөлөрдөг, үстэй байдаг учраас сугатай адил эвгүй үнэртэй болох эрсдэл өндөр. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийсэн болон хөлөрсөн үедээ ойр ойрхон бэлэг эрхтэнээ угаах, дотуур хувцсаа өдөр болгон сольж байх  шаардлагатай.

Хөөсөн савангийн цитрусын үнэр нь шинэхэн мэдрэмж өгнө сэтгэл сэргээхээс гадна тэдгээр нян бактерийг устгана. Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.

ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

  1. Нэгээс хоёр удаа шахаж гартаа тохирох хэмжээгээр авна.
  2. Эмзэг хэсэгтээ хөөсөө жигд түрхэж өгөөрэй.
  3. Бүлээн усаар зайлж угаана.

 АНХААРУУЛГА

  • Хэрэглэх явцад загатнах, улайх, хавдах, тууралт гарах, цочрох шинж тэмдэг илэрвэл бүтээгдэхүүний хэрэглээг зогсоож, даруй эмчид хандана уу.
  • Экзем, үрэвсэл зэрэг арьсны өвчлөлийн үед хэрэглэж болохгүй.
  • Хамтрагч тань жирэмсэн үед эсвэл төрөхийн өмнө бүү хэрэглээрэй. 

Хэмжээ: 200 мл

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон