Нууцлалын бодлого
Wettrust.mn сайт нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд зөвхөн худалдан авсан бараа бүтээгдэхүүний захиалга түүнийг хүргэж өгөх, бүтээгдэхүүн үйлчилгээний урамшуулал, хөнгөлөлт, шинэ бүтээгдэхүүний мэдээлэл санал болгох, танилцуулах зорилгоор ашиглана.
Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн нууцлал, аюулгүй байдлыг зөвхөн өөрөө хариуцах бөгөөд нэвтрэх нэр, нууц үгээ ямар ч тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй.
Хэрэглэгч өөрийн буруутай үйлдлээс хамаарч нэвтрэх нэр, нууц үгээ бусдад мэдэгдэж, үүнээс үүссэн хохирол, хариуцлагыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.