Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн заасан хаягт хүргэж үйлчилнэ.

Wettrust.mn нь хэрэглэгчийн захиалгын бараа баталгаажсаны дараа Улаанбаатар хот дотор болон хөдөө орон нутагт 24-72 цагийн дотор хүргэнэ. 

Хэрэглэгч амралтын өдрүүдэд /бүх нийтийн амралтын өдөр/ захиалга хийсэн тохиолдолд хүргэлтийг ажлын өдөр эхэлснээс хойш 24 цагийн дотор хүргэнэ.

Хэрэглэгчийн хүргүүлэхийг хүссэн бараа бүтээгдэхүүнийг хөдөө орон нутагт болон Улаанбаатар хот дотор бүсчиллийн дагуу 6,000 төгрөгөөр хүргэж өгнө. Хөдөө орон нутгийн хүргэлтийн зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна. 


Онлайн захиалгын веб сайтад байрласан бараа бүтээгдэхүүнийг хүргэлтийн компанид очих хүртэлх сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг компани хариуцна.

Хэрэглэгч хүргүүлэх хаяг болон холбоо барих утасны дугаарыг үнэн зөв өгөх шаардлагатай бөгөөд холбоо барих утасны дугаарыг захиалга очих хүртэл нээлттэй байлгах үүрэг хүлээнэ. Хэрэглэгчийн утас холбогдоогүйгээс хамааран дахин хүргэлт хийгдэх бол гарах зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

Захиалагч бараагаа хүлээн авахаар бүртгүүлсэн хаяган дээр байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийн зардлыг захиалагч төлнө. Нэг удаагийн хүргэлтийн үнэ байршлаас хамааран 6’000₮ байна.


Хүргэлт нь өдөр бүр хийгдэх ба МУ-ын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдэд хийгдэхгүй.